Түргэн орчуулга
From LimeSurvey Manual
Ерөнхий мэдээлэл
LimeSurvey нь судалгааг хурдан бөгөөд хялбар орчуулах суурилуулсан боломжийг агуулдаг. Энэ боломж нь орчуулагч хүнд судалгааг үндсэн хэлнээс сонгосон ямар ч зорилтот хэл рүү хялбархан орчуулахад зориулагдсан.
Шаардлага
Түргэн орчуулгын боломжид хандахын тулд судалгаа дор хаяж нэг нэмэлт хэлтэй байх ёстой. Тиймээс судалгааныхаа ерөнхий тохиргоо хэсэгт шаардлагатай нэмэлт хэл(үүд)ийг нэмнэ үү.

Анхдагчаар түргэн орчуулгын боломжид судалгааны хэрэгслийн самбар дахь хэрэгслийн цэсээс хандаж болно. Үүнийг тодорхой хэрэглэгчид (глобал эрх олгохгүйгээр) идэвхжүүлэхийн тулд дараах алхмуудыг хийнэ үү:
- Хэрэглэгч үүсгэх/засах хэсэгт орчуулагч бүрийг шинэ хэрэглэгчээр нэмнэ үү.
- "Локал" судалгаанд хандах эрхүүд хэсэгт очиж, шаардлагатай хэрэглэгч бүрийг сонгоод, "түргэн орчуулга"-д шаардлагатай эрхүүдийг олгоно уу.

Судалгааг түргэн орчуулах
Эдгээр алхмыг дуусгасны дараа та болон таны орчуулагчид судалгааг орчуулахад бэлэн боллоо:

- "Хэрэгслүүд" цэснээс "түргэн орчуулга" товчийг дарна уу.
- Одоо судалгааны агуулгын төрөл бүрт тусдаа таб бүхий дэлгэц гарч ирнэ, жишээ нь "Судалгааны гарчиг ба тайлбар", "тавтай морилно уу бас төгсгөлийн текст" гэх мэт. Агуулгын төрөл бүрийг орчуулаад, өөрчлөлтөө шинэчлэхийн тулд хадгалах товчийг заавал дарна уу.

Автомат орчуулга
"Автомат орчуулга" функц нь судалгааг автоматаар орчуулахад Google Translate вэб үйлчилгээг ашигладаг. Хэрэв та LimeSurvey CE ашиглаж байгаа бол энэ функцэд хандахын тулд ерөнхий тохиргоо хэсэгт гүүгл орчуулагч API түлхүүр-ээ оруулах ёстой.
Хэрэв та төлбөртэй багцтай LimeSurvey Cloud ашиглаж байгаа бол түлхүүр оруулах шаардлагагүй - энэ функцийг API түлхүүр оруулахгүйгээр ашиглаж болно.
Алдаа засах
А: Хадгалах үед бүх орчуулга хадгалагддаггүй.
Х: Том судалгаанд серверт илгээгдэх хувьсагчийн тоо 1000-аас амархан хэтэрдэг. Анхдагчаар PHP нь хамгийн ихдээ 1000 post хувьсагч хүлээн авдаг бөгөөд эхний 1000-аас хэтэрсэн хувьсагчдыг үл тоомсорлодог. Та PHP тохиргоогоо өөрчилж, 'max_input_vars' хувьсагчийг хамаагүй өндөр утгад, жишээ нь 5000 эсвэл 10000 болгон тохируулах хэрэгтэй. Хэрэв юу хийх ёстойгоо ойлгохгүй байвал энэ мэдээллийг өөрийн серверийн админд хандаж лавлана уу!