Хугацааны статистик
From LimeSurvey Manual
Танилцуулга
Хариулагч асуулт болон асуултын груп бүрт хэр удаан хугацаа зарцуулж байгааг хурдан хянахын тулд Мэдэгдэл ба өгөгдлийн самбар дээрх хугацааны тохиргоог идэвхжүүлнэ үү:

Хэрэв Хугацаа хэмнэх сонголт идэвхжсэн бол Хугацааны статистик-т Хариулт ба статистик хэрэгслийн самбараас хандах боломжтой:

Хугацааны статистик
Хариулт тус бүрийн хугацааг харуулсан хүснэгт гарч ирнэ:

Харагдаж байгаачлан, хүснэгт нь "Үйлдэл" багана болон эрэмбэлэх боломжтой баганууд (ID, Нийт цаг, груп болон асуултын хугацаа)-аас бүрдэнэ.
"Үйлдэл" багана нь хариулттай холбоотой дараах сонголтуудыг агуулна:

- Үр дүнгүүдийн детайлийг харах: Хариулагчийн илгээсэн хариултыг шалгахын тулд энэ товчийг дарна уу. Энэ самбараас хариултын бичлэгийг засах, устгах эсвэл экспортлох боломжтой
- Энэ үр дүнгүүдийг засварлах: Хариулагчийн илгээсэн хариултыг засахын тулд ногоон харандаатай товчийг дарна уу
- Энэ үр дүнг устгах: Хариултыг хариултын хүснэгтээс устгахыг хүсвэл улаан хогийн савтай товчийг дарна уу.
ID нь хариултын ID-г илэрхийлэх бөгөөд бусад баганууд нь хариулагчийн груп эсвэл асуулт дээр зарцуулсан хугацааг илэрхийлнэ. Утгыг секундээр харуулна.
Нэг хуудсанд илүү олон хариулт харуулахыг хүсвэл 10 гэсэн үндсэн утгыг өөрчилж, илүү их утга сонгоно уу:

Ярилцлага авах хугацаа
Хадгалагдсан бүх бүрэн хариултын хувьд дараах хоёр статистикийг автоматаар тооцоолно:
- Ярилцлага авах дундаж хугацаа
- Медиан
Түгээмэл асуултууд
Хэрэв би өмнөх хариултуудынхаа аль нэгийг засахаар буцвал хугацаа нэмэгдэж тооцогдох уу?
Тийм, хугацаа нэмэгдэж тооцогдоно (1-р удаа + 2-р удаа...).
Хэрэв судалгааны "буцах навигаци" шинж чанар идэвхжсэн бол өмнөх хариултуудынхаа аль нэг рүү очиж хариултаа засах боломжтой. "Хугацаа" нь арын горимд ажиллаж, судалгааны хуудас бүр дээр зарцуулсан хугацааг тоолж, удаа бүрийн үр дүнг нэгтгэнэ.
Жишээ
Урьдчилсан нөхцөл:
- Судалгааны формат: груп групээр эсвэл асуулт асуултаар
- Буцах навигаци идэвхжсэн байх ёстой.
- Хугацаа хэмнэх идэвхжсэн байх ёстой.
Таныг 5-р асуулт (Q5) хүртэл ирсэн бөгөөд 1-р асуулт (Q1)-д өгсөн хариултаа засахыг хүсч байна гэж үзье. Q1 дээр очтлоо "Өмнөх" товчийг дарна уу. Q1 байрлах хуудсанд зарцуулсан хугацаа нь уг асуултад анх хариулахад зарцуулсан хугацаатай нэгтгэгдэнэ. Ингэж урагш хойш шилжих үед Q2, Q3, Q4 дээр зарцуулсан "хугацаа" мөн нэмэгдэнэ.
Хэрэв энэ үйлдэл танд таалагдахгүй байвал оролцогчдод LimeSurvey-н индекс функц|LimeSurvey-н индекс функц-ээр дамжуулан арагш "үсрэх" боломж олгож болно.