Өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгах
From LimeSurvey Manual
Ерөнхий мэдээлэл
Өгөгдлийн бүрэн бүтэн байдал функц нь өгөгдлийн тогтвортой байдал болон илүүдлийг шалгадаг. Үүнд дээд цэсний Дэвшилтэт хэсгээс Өгөгдлийн бүрэн бүтэн байдал цэсийн зүйлээр хандана. Энэ цэсийг нээмэгц таны өгөгдлөөс аливаа алдааг шууд шалгаж эхэлнэ.
Ерөнхийдөө шалгалтын хоёр ангилал хийгдэнэ:
- Өгөгдлийн тогтвортой байдал
- Өгөгдлийн илүүдэл
Мэдээлэл тогтвортой байхыг шалгах
Энэ шалгалт нь хариултын хүснэгтүүд болон судалгааны хүснэгтүүдийн хооронд, эсвэл оролцогчийн жагсаалт болон CPDB-ийн хооронд гэх мэт үүсч болзошгүй алдааг хайдаг. Алдаа олдвол ихэнхийг нь автоматаар засах бөгөөд зарим тохиолдолд засах эсэхийг танаас асууна. Ерөнхийдөө бүрэн бүтэн байдлын шалгалтаар эдгээр алдааг засуулахыг зөвлөж байна. Засвар хийгдсэний дараа алдаа олдохгүй болтол шалгалтыг дахин ажиллуулна уу.
Хариултын хүснэгтийн талбарын шалгалтын нэмэлт параметр
6.x хувилбараас эхлэн бүрэн бүтэн байдлын шалгалтын URL-д checkResponseTableFields нэртэй нэмэлт параметр тохируулах боломжтой. Дараах текстийг URL-ын төгсгөлд нэмнэ үү
?checkResponseTableFields=y
гээд Enter дарна уу. Хэрэв та энэ параметрийг тохируулбал бүх хариултын хүснэгт доторх бүх талбарын нэр зөв эсэхийг шалгах нэмэлт шалгалт хийгдэх бөгөөд энэ нь дуусахад удаан хугацаа шаардаж болно.
Илүүдэл мэдээллийг шалгах
Хэрэв та судалгааг идэвхгүй болговол оролцогчийн хүснэгтүүд, хариултын хүснэгтүүд зэрэг нь автоматаар устахгүй. Тэдгээр нь архивласан хүснэгтүүдэд хадгалагдана. Хэрэв танд эдгээр хэрэггүй болсон бол Өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг шалгах функцийг ашиглан устгахыг хүссэн "үлдэгдлүүдээ" сонгоно уу: