Ерөнхий тохиргоо
From LimeSurvey Manual
Танилцуулга
Судалгааны ерөнхий тохиргооны самбар нь судалгааны эзэмшигч, админы цахим шуудан, судалгаанд ашиглагдах загвар зэрэг судалгааны үндсэн мэдээллийг засах боломжийг олгоно.
Ерөнхий тохиргоонд хандахын тулд Тохиргоо табыг дараад ерөнхий тохиргоо дээр дарна уу.

Ерөнхий тохиргооны самбар
Ерөнхий тохиргооны самбараас дараахыг засах боломжтой:

Үндсэн хэл
Судалгааны үндсэн хэл. Үндсэн хэл нь хуудсын хэвшмэл хэлтэй нийцнэ. Сүүлийнхийг супер админ LimeSurvey суулгацын ерөнхий тохиргооноос өөрчилж болно.
Нэмэлт хэлүүд
Судалгаандаа өөр хэлүүдийг нэмж болно. Олон хэлтэй судалгаа үүсгэх бол энэ сонголт чухал. Жишээлбэл, судалгаандаа англи, герман, румын хэлийг ашиглахыг хүсвэл (англи хэл нь аль хэдийн үндсэн хэл байгаа бол) румын болон герман хэлийг нэмэлт хэлээр нэмнэ. Боломжит хэлсийн жагсаалтыг LimeSurvey-ийн админ LimeSurvey-ийн ерөнхий тохиргоонд багасгаж болно.
Судалгааны захиалагч
Судалгааны админ судалгааны эзэмшигчийг сонгосноор тухайн эзэмшигч уг судалгаатай холбоотой бүх эрхийг эдэлнэ: Судалгаанд хандах эрхүүд (вики холбоос).
Удирдагч
Админий нэр.
Админы цахим шуудан
Судалгааны админы цахим шуудангийн хаяг.
Буцаах цахим шуудан
Энэ нь хүргэлтийн алдааны мэдэгдэл цахим шуудан (буцаагдсан цахим шуудан) илгээгдэх хаяг юм.
Факс хүлээн авагч
Энэ талбар нь "Судалгааг хэвлэх боломжтой" хувилбар дээр факсын дугаар зааж өгөхөд ашиглагдана. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн онлайн судалгааг ашиглах боломжгүй тул түүнд цаасан хувийг илгээх хүсэлтэй үед хэрэглэнэ.
Бүлэг
Шинээр үүсгэсэн судалгааг нэмэх судалгааны бүлэг (New in 3.0 )-ийг сонгоно уу.
Формат
Энэ нь судалгаанд оролцогчдод асуултууд хэрхэн харагдахыг сонгох боломжийг олгоно. Гурван сонголт байдаг:
- Асуулт, асуултаараа : Асуултууд нэг нэгээр нь (нэг хуудсанд нэг асуулт) харагдана. Энэ сонголтыг сонгосон бол судалгаа бөглөх үед тусдаа "тавтай морилно уу" хуудас болон "төгсгөл" хуудас харагдана.
- груп групээр : Судалгааны хуудас бүр нэг асуултын груп харуулна. Мөн "Асуулт, асуултаараа" судалгааны адил тусдаа "тавтай морилно уу" хуудас болон "төгсгөл" хуудас харагдсаар байна.
- Бүгд нэг дор : Үүнийг сонговол бүх хуудас нэг хуудсан дээр харагдана. Энэ сонголтыг сонговол "тавтай морилно уу" болон "төгсгөл" хуудас тусдаа байхгүй бөгөөд бүгд асуултуудын хамт нэг хуудсан дээр харагдана.
Загвар
Жагсаалтыг доош буулгаад хүссэн загвараа сонгож болно. Хэвшмэл загвар нь энгийн боловч хэрэгцээт. Өөрийн загвар үүсгэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд үзнэ үү.