Асуултын төрөл - Тэгшитгэл
From LimeSurvey Manual
Товч тодорхойлолт
Энэ асуултын төрөл нь зохиогчид тэгшитгэл (жишээлбэл, тооцоолол эсвэл тусгайлан боловсруулсан тайлан) үүсгэж, өгөгдлийн сангийн хувьсагчид хадгалах боломжийг олгодог. Тэгшитгэлд ExpressionScript-ийн дэмждэг дурын синтаксийг ашиглаж болно. Хэрэв та тоон утгатай ажиллаж байгаа бол доор тайлбарласны дагуу асуултын нарийвчилсан тохиргооны "Зөвхөн тоо" сонголтыг заавал ашиглаарай.
Доор энэ асуултын төрлийг хэрхэн ашиглах жишээг харж болно:


Жишээ: Limesurvey_survey_BMIsample.lss.zip.
Тэгшитгэлийг засах
Тусгай тохиргоог ашиглах
Тэгшитгэлийг засах хамгийн сайн арга бол тусгай тохиргоог ашиглах явдал юм: ингэснээр өөр өөр хэлний хувьд ижил тэгшитгэлийг ашиглах боломжтой бөгөөд тэгшитгэлд HTML орохгүй гэдэгт итгэлтэй байж болно. Энэ нь хэрэглэгчид бүрэн өгүүлбэр харуулж, харин өгөгдлийн санд зөвхөн шаардлагатай утгыг хадгалах боломжийг олгодог: жишээлбэл, тэгшитгэлийн тохиргоонд {weightkg/tall} гэж оруулж, “Таны BMI нь {self.NAOK}” гэж харуулна.
Хэрэв дотор нь илэрхийлэл хэрэгтэй бол долоогор хаалт нэмэх шаардлагатай.
Асуултын текстийг ашиглах
Та HTML/WYSIWYG засварлагчаар эсвэл HTML эх сурвалжаас засвар хийж болно:
- WYSIWYG засварлагчийг ашиглах:

- HTML эх сурвалжаас:

Хариултын хүснэгтэд цэвэр текст эсвэл цэвэр тоон утга бүртгэхийг хүсвэл эх кодод засвар хийхийг зөвлөдөг. Эх кодыг засаж, хадгалах процесст нөлөөлж болзошгүй аливаа HTML кодыг устгах боломжтой.

Ерөнхий сонголтууд
Албадмал
Тодорхойлолт
Энэ сонголт нь судалгааны администраторуудад оролцогчдоосоо судалгааны тодорхой асуултуудад хариулахыг шаардах боломжийг олгодог. Хэрэв заавал бөглөх асуултуудад хариулаагүй бол оролцогчид цааш үргэлжлүүлэх боломжгүй болно. Хэрэв танд олон дэд асуулттай асуулт байгаа бөгөөд зөвхөн тодорхой дэд асуултуудад хариулахыг шаардаж байгаа бол Логик табын доор байрлах хамгийн бага хариулт шинж чанарыг ашиглана уу.
Боломжтой сонголтууд
- On - Оролцогч дараагийн хуудас руу шилжихээсээ өмнө асуултад заавал хариулах ёстой - 'хариулт алга' гэсэн хариултын сонголт хэзээ ч харагдахгүй.
- Soft - Хэрэв асуултад хариулаагүй бол дараагийн хуудас руу шилжих үед анхааруулга харагдана - гэхдээ оролцогч анхааруулгыг үл тоон үргэлжлүүлэх боломжтой. 'хариулт алга' сонголт (судалгааны танилцуулгын тохиргоонд идэвхжүүлсэн бол) харагдсаар байгааг анхаараарай.
- Off (анхдагч) - Асуултад хариулахгүй орхиж болно
Нөхцөл
Тодорхойлолт
Хэрэв нөхцөлийн үр дүнгийн утга "1" эсвэл "true" бол асуулт судалгааны хүрээнд "холбогдох" буюу судалгааны оролцогчид харагдана. Үгүй бол асуулт нуугдана. Судалгааны аливаа асуулт дээр холбогдох тэгшитгэл тодорхойлох боломжтой. Энэ функц нь нөхцөл-ийн залгамжлагч бөгөөд илүү нарийн төвөгтэй нөхцөлт логикийг дэмждэг.
Синтаксийн тодруулга
Нөхцөлийг хадгалах бүрд нөхцөл шалгагдаж, синтаксийн тодруулга хийгдэнэ. Аливаа алдаа өнгөөр ялгагдах тул та тэдгээрийг хурдан илрүүлж, засах боломжтой.
Зөвшөөрөгдсөн утгууд
- ExpressionScript синтаксийг ашигласан, хүрээлсэн хаалтгүй (долгион хаалтгүй) аливаа нөхцөл.
Жишээнүүд
Энд синтаксийн тодруулгын сайн жишээнүүд байна.
Харуулах
Тодорхойлолт
Идэвхжүүлсэн тохиолдолд асуулт үргэлж нуугдах бөгөөд судалгаанд оролцогчдод харагдахгүй. Энэ функцийг дараах тохиолдолд ашиглаж болно:
- Асуултыг URL-аар утгыг нь урьдчилан бөглөж, дэлгэц дээр харуулахгүй байхыг хүсвэл. Энэ нь судалгаанд ашигласан бүх нөхцөлийг үл хэрэгсэнэ, учир нь тухайн асуулт хуудсанд огт орохгүй.
- Утгыг шууд хадгалах эсвэл тооцоолохыг хүсвэл ExpressionScript - Танилцуулга-ыг ашиглан хийж болно.
Боломжтой сонголтууд
- Асаалттай
- Унтраалттай (анхдагч)
CSS класс (css_class)
Тодорхойлолт
Хэрэв тодорхой асуултуудад тусгай CSS класс нэмэхийг хүсвэл CSS классын нэрийг энэ талбарт оруулна уу. Өөр өөр классын нэрийн хооронд хоосон зай үлдээхээ мартуузай.
Зөвшөөрөгдөх утгууд
- CSS классын нэрсийг хооронд нь хоосон зайгаар тусгаарласан дурын текст.
Хэвлэх боломжтой судалгааны холбогдох тэгшитгэлийн тусламж (printable_survey_relevance_help)
Тодорхойлолт
Хэрэв та судалгааг хэвлэхийг хүсвэл асуулт бүрийн холбогдох тэгшитгэлийг мөн хэвлэж болно. Харин хэвлэсэн хуудсан дээр илэрхийллийн оронд тайлбар оруулахыг хүсвэл энэ талбарт холбогдох тэгшитгэлийн текстэн тайлбарыг бичнэ үү.
Зөвшөөрөгдөх утгууд
- Хэвлэх боломжтой хуудсан дээр харуулахыг хүссэн дурын текст болон/эсвэл тоо.
Логик
Тэгшитгэл (equation)
Тодорхойлолт
Таны энд бичсэн илэрхийллийн үр дүн хариултын хүснэгтэд хадгалагдах бөгөөд асуултын текст талбарт бичсэн илэрхийллүүдийн үр дүн ХАДГАЛАГДАХГҮЙ. Жишээ нь, асуултын текст талбарт хэд хэдэн илэрхийлэл харуулж, хариулагчид өөрийнх нь тухай статистик мэдээлэл харуулахыг хүсч болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөр зүйлийг хадгалахыг хүсвэл, шаардлагатай илэрхийллээ энэ талбарт бичнэ үү.
Энэ тэгшитгэл бүх хэлэнд ашиглагдана.
Хүчинтэй утгууд
- Дурын текст. Expression Manager-ийн синтаксийг (үүнийг буцалсан хаалтаар хүрээлж) мөн ашиглаж болно.
Бусад
Хэвлэмэлээр харахад дараагын хуудсыг оруул (page_break)
Тодорхойлолт
Энэ шинж чанар нь та судалгааг Хэвлэх харагдац-аас бодитоор хэвлэж байх үед л идэвхтэй байна. Энэ нь асуултын өмнө нь хуудас таслалт хийхийг шаардана.
Боломжит сонголтууд
- Идэвхтэй
- Идэвхгүй (үндсэн)
SPSS хуваарийн төрөлд экспорт хийх (scale_export)
Тодорхойлолт
Энэ нь зөвхөн SPSS экспорт-д ашиглагдана. Энэ шинж чанар нь SPSS-ийн автоматаар таамагласан анхдагч хуваарийг дарж тохируулна. Хэмжилтийн янз бүрийн хуваарь юу хийдгийг мэдэхийг хүсвэл SPSS-ийн холбогдох баримт бичгийг уншина уу.
Боломжит сонголтууд
- Анхдагч (default)
- Nominal
- Ordinal
- Scale
Зөвхөн тоо (numbers_only)
Тодорхойлолт
Хэрэв та энэ сонголтыг идэвхжүүлбэл оролцогч текстэн хайрцагт зөвхөн тоо оруулах боломжтой болно.
Тэгшитгэл асуултын төрлүүдийн хувьд энэ тохиргоо нь үр дүн зөвхөн тоо байж болно, тэмдэгт мөр байж болохгүй гэдгийг заана. Энэ нь дараагийн тэгшитгэлүүдэд аравтын марктай холбоотой тооцоолол/хөрвүүлэлтийг зөв хийхийг баталгаажуулна.
Асуултын төрлөөс хамаарсан үйлдэл
- Өгөгдсөн: Хэрэв сэдэв тоо биш утга оруулбал тухайн утга текстэн хайрцгаас шууд арилах бөгөөд ингэснээр зөв утга оруулах боломжтой болно.
- Хүснэгт (текст): Хэрэв Зөвхөн тоо сонголт идэвхгүй бол "-д нийлбэр дүнг үзүүлэх" болон "Эцсийн дүнг харах" сонголтууд үл хэрэгжих бөгөөд нийлбэрийн текстэн хайрцгууд харагдахгүй.
- Тэгшитгэл: Энэ сонголтыг идэвхжүүлснээр тэгшитгэлийн үр дүнг тоон утга руу хөрвүүлэхийг шаардана. Хэрэв тэгшитгэлийн үр дүн тоо биш (мөн хоосон биш) бол тэгшитгэл NaN утгыг буцааж, хариултын хүснэгтэд хоосон тэмдэгт мөр байдлаар хадгалагдана.
Боломжит сонголтууд
- Идэвхтэй
- Идэвхгүй (өгөгдсөн)
Статистик
нээлттэй статистикийг үзүүлэх (public_statistics)
Тодорхойлолт
Энэ шинж чанар нь судалгааны админд тухайн асуултын үр дүнг судалгаанд оролцогчид судалгаагаа илгээсний дараа харуулах эсэхийг сонгох боломжийг олгодог.
Асуулт бүрийн үндсэн тохиргоо нь 'Off' (=асуултын статистикийг хариулагчдад харуулахгүй) байна. Судалгаа илгээсний дараа тухайн асуултын судалгааны статистикийг судалгаанд оролцогчдод харуулахыг хүсвэл асуулт бүрт тусад нь үүнийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Боломжит сонголтууд
- On
- Off (үндсэн)
Дэлгэцэнд график (display_chart)
Тодорхойлолт
Энэ шинж чанар нь судалгааны админд асуултын үр дүнг агуулсан графикийг судалгаанд оролцогчид судалгааг бөглөсний дараа харуулах эсэхийг сонгох боломжийг олгодог.
- Олон нийтийн статистик судалгааны тохиргоо (Танилцуулга ба навигацийн тохиргоо хэсгээс)
- Графикуудыг харуулах судалгааны тохиргоо (Танилцуулга ба навигацийн тохиргоо хэсгээс)
- Олон нийтийн статистик асуултын шинж чанар, мөн
- дэлгэцэнд график асуултын шинж чанар.
Боломжит сонголтууд
- Идэвхтэй
- Идэвхгүй (үндсэн)
Графикын төрөл (chart_type)
Тодорхойлолт
Энэ шинж чанар нь судалгааны админд судалгааг бөглөж дууссан хариулагчид ямар төрлийн график харуулахыг сонгох боломжийг олгоно.
Боломжит сонголтууд
- Бар график
- Дугуй график
- Радар
- Шугам
- PolarArea
- Doughnut