Цахим шуудангийн ойлтыг хянах систем
From LimeSurvey Manual
Танилцуулга
Цахим шуудангийн ойлтыг хянах систем нь хүлээн авагчдад (судалгааны оролцогчдод) хүрээгүй цахим шуудангуудыг илрүүлж, тэмдэглэх боломжтой. Систем нь "цахим шуудан хүргэлтийн мэдэгдлийн алдааны тайлан"-д тулгуурладаг. Тиймээс ойлтыг хянахын тулд цахим шуудан хүлээн авах хаяг шаардлагатай. Дансны хаягийн хамт дансны нэвтрэх мэдээлэл болон холболтын дэлгэрэнгүй мэдээлэл бас шаардлагатай.
Шаардлага
Таны серверт php5-imap модуль суулгасан байх ёстой. Үүнийг LimeSurvey суулгацынхаа ерөнхий тохиргоо хуудасны Тойм табын доор байрлах PHP мэдээг үзүүлэх товчийг ашиглан шалгаж болно:

Дараа нь imap хэсгийг хайна уу (хурдан хайхдаа control+F ашиглана уу). Хэрэв imap хэсэг харагдаж байвал бүх зүйл бэлэн байна:

Хэрэв php5-imap суулгаагүй бөгөөд серверт root эрхтэй бол өөрийн дистрибьюшнд тохирсон журмаар суулгаж болно. Жишээлбэл, Debian ашигладаг бол энэ холбоосыг үзнэ үү. Суулгасны дараа вэб серверээ дахин эхлүүлэхээ мартуузай (жишээ нь терминалд "apache/usr/sbin/apache2ctl restart" гэж ажиллуулна).
Хэрхэн ажилладаг вэ
Системийг хөгжүүлсэн үндсэн санаа нь гар ажиллагааг багасгах, талбар бүрийг гараар засахад гарч болох хүний алдааг бууруулах явдал байв.
Энэ системийн үндсэн санаа нь цахим шуудан илгээх үед ойлтыг хянах систем админд мэдэгдэлгүйгээр цахим шуудангийн толгойд судалгааны ID болон токен ID-г автоматаар нэмдэг явдал юм.

Эдгээр толгой (мөн тусгай толгой гэж нэрлэдэг) нь LimeSurvey-ээр дамжуулан судалгааны оролцогчдод илгээсэн урилгын цахим шуудан бүрт нэмэгддэг.
Цахим шуудан буцаж ойх үед анхны толгойн хамт хүргэлтийн мэдэгдлийн толгой ирдэг. Дараа нь систем шинэ цахим шуудангуудыг шалгаж, эдгээр тусгай толгойтой цахим шуудангуудыг задлан шинжилнэ. Систем нь судалгаанд оролцогчдын хүснэгт дэх буруу цахим шуудангийн хаягийн фонтын өнгийг улаан болгодог.
Системийг тохируулах
Систем нь глобал түвшинд (бүх судалгаанд) эсвэл локал түвшинд (зөвхөн тодорхой нэг судалгаанд) ажиллах боломжтой тул тохиргоог үүний дагуу хадгалах боломжтой. Ойх глобал тохиргоог Олон улсын тохиргоонууд -> ойх тохиргоо хэсэгт хадгалж болно. Дараах сонголтууд харагдана:

- хэвшмэл ойх хуудас е-мейл: Ойсон цахим шуудангууд илгээгдэх цахим шуудангийн хаяг. Ойсон цахим шуудангуудыг илүү хурдан боловсруулахын тулд зөвхөн LimeSurvey-н цахим шуудангийн ойлтыг хянах системд зориулагдсан хаяг ашиглахыг бид зөвлөж байна.
- серверийн төрөл: Хэрэв "хаах" гэж тохируулсан бол ойлтыг боловсруулах ямар ч функц ажиллахгүй. LimeSurvey-н цахим шуудангийн ойлтыг хянах системийг ашиглахын тулд "POP" эсвэл "IMAP"-г сонгоно уу.
- сервер нэр/ порт: Серверийн нэр болон (шаардлагатай бол) порт, хоёуланг нь хоёр цэгээр тусгаарлан бичнэ. Цахим шуудангийн хост стандарт бус порт ашигладаг тохиолдолд л портын дугаар шаардлагатай байдаг.
- хэрэглэгчийн нэр: POP/IMAP дансны хэрэглэгчийн нэр.
- Нууц үг: POP/IMAP дансны нууц үг.
- шифрлэх төрөл: Хэрэв шифрлэлт ашиглаж байгаа бол зөв төрлийг энд тохируулна уу (SSL эсвэл TLS).
Хэрэв ойх тохиргоог зөвхөн нэг судалгаанд хэрэглэхийг хүсвэл хүссэн судалгаагаа нээгээд -> судалгааны цэс рүү орж судалгаанд оролцогчид табыг дарна -> хуудасны үндсэн хэрэгслийн самбарыг харж Урилга ба сануулга сонголтыг дарна -> ойх тохиргоо дээр дарна. Дараах хуудас ачаалагдана:

Нэмэлт сонголтыг Ашиглагдах ойх тохиргоо төлөөлдөг. Эндээс та дараахаас аль нэгийг сонгож болно:
- ойх тохиргоо ашиглахгүй;
- локал ойх тохиргоо. Үүнийг сонговол локал ойх тохиргооны үлдсэн талбаруудыг бөглөх шаардлагатай болно;
- глобал ойх тохиргоо. Энэ тохиолдолд таны LimeSurvey суулгацын ойх тохиргоо ашиглагдана.
LimeSurvey Cloud-ийн цахим шуудангийн серверийг ашиглах
Хэрэв та LimeSurvey Cloud-ийн цахим шуудангийн серверийг ашиглаж байгаа бол таны бүх цахим шуудан "noreply@limesurvey.org" илгээгчийн хаягтай байна. Гэхдээ эдгээр цахим шуудан таны имэйл хаягийг агуулсан Reply-to толгойтой байна. Тиймээс хэн нэгэн хариу бичих гэвэл танд шууд бичих боломжтой.
Хэрэв та LimeSurvey Cloud серверийг ашиглаж байгаа бол ойсон шуудан автоматаар боловсруулагдана. Та юуг ч тохируулах шаардлагагүй бөгөөд ойлтын процессийг эхлүүлэх шаардлагагүй, зөвхөн үндсэн тохиргоог хэвээр нь үлдээхэд хангалттай. Энэ бүхэн арын горимд автоматаар явагдана. Ойсон цахим шуудан боловсруулагдаж, холбогдох бичлэг тэмдэглэгдэх хүртэл 10-15 минут шаардлагатай байж болохыг анхаарна уу.
Ойлтын процессийг эхлүүлэх
Ойлтын процессийг эхлүүлэхээс өмнө судалгааны оролцогчиддоо цахим шуудан урилгыг эхлээд илгээхээ мартуузай.
3.0+ хувилбарт цахим шуудангийн ойлт хянах системийг тохируулсны дараа судалгааны нүүр хуудас руу орж -> Судалгааны цэснээс судалгаанд оролцогчид табыг дарж -> (хэрэгслийн самбарт байрлах) Invitations & reminders дээр дарж -> Ойлтын процессийг эхлүүлэх гэснийг дарснаар ойлтын процессийг эхлүүлж болно.

Энэ сонголтыг сонгосны дараа процессын явцад явцын заагч харагдах бөгөөд төгсгөлд боловсруулалтын эцсийн статусын хураангуй гарна.
Илгээсэн цахим шуудан урилгуудыг шалгаж эхэлнэ. Шалгалтын үр дүн судалгаанд оролцогчдын хүснэгт-д харагдана (шинэчлэхийн тулд хуудсыг гараар дахин ачаалах шаардлагатай байж болно). Урилга нь ойсон бүх бичлэгийн имэйл хаяг улаан фонтоор тэмдэглэгдэнэ. Мөн тэдгээрийн е-мейл статус "ОК" байсан нь "bounced" болж өөрчлөгдөнө.

v2.5 хувилбарт ойлтын процессийг эхлүүлэх
2.50+ хувилбарт ойлтын боловсруулалтын системийг тохируулсны дараа ойлтын процессийг эхлүүлж болно. Судалгааны нүүр хуудаснаас: Invitations & reminders -> Ойлтын процессийг эхлүүлэх.

Энэ сонголтыг сонгосны дараа процессын явцад явцын заагч харагдах бөгөөд төгсгөлд боловсруулалтын эцсийн статусын хураангуй гарна.
Илгээсэн цахим шуудан урилгуудыг шалгаж эхэлнэ. Шалгалтын үр дүн судалгаанд оролцогчдын хүснэгт-д харагдана (шинэчлэхийн тулд хуудсыг гараар дахин ачаалах шаардлагатай байж болно). Урилга нь ойсон бүх бичлэгийн имэйл хаяг улаан фонтоор тэмдэглэгдэнэ. Мөн тэдгээрийн е-мейл статус "ОК" байсан нь "bounced" болж өөрчлөгдөнө.
Жишээ
LimeSurvey-ийн цахим шуудангийн ойлт хянах систем хэрхэн ажилладгийг илүү сайн ойлгохын тулд доорх жишээг үзнэ үү:
1. Оролцогчдоо судалгаанд оролцогчдын хүснэгтэд оруулна. Тус бүрд нь токен болон имэйл хаяг оноогдсон эсэхийг шалгаарай.
2. Судалгааны урилга илгээхийг хүсэж буй оролцогчдоо сонгоно:

Сонгогдсон оролцогч(ууд)... товчийг дарж, е- мейл урилга илгээх сонголтыг сонгоно.
3. Цахим шуудан судалгааны оролцогчдод илгээгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд хэсэг хүлээнэ.
4. Одоо та LimeSurvey-н цахим шуудангийн буцаалт хянах системийг ашиглах боломжтой. Invitations & reminders дээр дарж, буцаалтын цахим шуудангийн тохиргооны талбаруудыг өөрийн цахим шуудангийн бүртгэлийн холболт болон бүртгэлийн мэдээллээр бөглөнө үү:

Та талбаруудыг хоосон орхиж ч болно. Ойлтын боловсруулалт ажиллах боловч ойлттой холбоотой цахим шуудан танд ирэхгүй. Гэхдээ судалгаанд оролцогчдын хүснэгтийн бичлэгүүдийн е-мейл статус шинэчлэгдэнэ.
Доор харж болохоор бид цахим шуудангийн ойлт хянах системийг үнэгүй Gmail бүртгэлийн тусламжтайгаар ашиглаж байна. Gmail-тэй холбоотой холболтын тохиргооны талаар мэдэхийн тулд дараах холбоосоор орно уу. Мөн Gmail бүртгэлийнхээ тохиргооноос IMAP/POP-ийг идэвхжүүлэхээ мартуузай.

Талбаруудыг бөглөнө үү. Шаардлагатай сервер болон шифрлэлтийн тохиргоог сонгоно уу. Дууссаны дараа дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах хадгалах товчийг дарна уу.
5. Одоо Ойлтын процессийг эхлүүлэх товчийг дарж болно:

Цахим шуудангийн ойлт хянах систем нь буцаагдсан цахим шуудан тус бүрийн толгойд хавсаргасан судалгааны ID, токен ID болон хүргэлтийн мэдэгдлийг хайж эхэлнэ. Эдгээр тусгай толгойнууд байвал систем судалгаанд оролцогчдын хүснэгтэд буруу цахим шуудангийн хаягуудын фонтын өнгийг улаанаар өөрчилнө. Мөн холбогдох бичлэгүүдийн цахим шуудангийн статус ОК-оос bounced болж өөрчлөгдөнө.
