Плагин менежер
From LimeSurvey Manual
Ерөнхий мэдээлэл
LimeSuvey нь 2.05 хувилбараас эхлэн плагинуудыг дэмжиж байна. Зарим плагиныг LimeSurvey GmbH баг дэмждэг бөгөөд тэдгээр нь үндсэн хэсэгт багтдаг. Харин зарим плагиныг LimeSurvey багаас гадуурх бусад хүмүүс дэмждэг. Хэрэв та тэдгээрийг ашиглахыг хүсвэл боломжит плагинууд-тай танилцана уу. Та өөрийн плагиныг мөн тэнд нэмнэ гэдэгт найдаж байна!
Үндсэн плагинууд
LimeSurvey суулгацтай хамт ирдэг одоогийн боломжит плагинуудад хандахын тулд Конфигураци дээр дарж, Плагин менежер гэснийг сонгоно уу:

Дараах самбар харагдана:

LimeSurvey GmbH одоогоор дараах плагинуудыг дэмжиж байна:
- Auditlog
- R руу үр дүнг экспортлох
- LDAP
- LimeSurvey дотоод мэдээллийн сан
- OldUrlCompat
- STATA Export
- Webserver
Auditlog
Auditlog плагин нь <DB prefix>auditlog_log нэртэй тусгай хүснэгтэд удирдагчийн үйл явдлын лог үүсгэдэг.
Плагин болон түүний сонголтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах вики хэсгээс үзнэ үү.
R руу үр дүнг экспортлох
Идэвхжүүлсэн тохиолдолд та судалгааныхаа үр дүнг R руу экспортлох боломжтой болно.
LDAP
Энэ плагиныг идэвхжүүлснээр та LDAP сервер дээр үндсэн нэвтрэлт баталгаажуулалт хийх боломжтой. PHP тохиргоо тань LDAP дэмжлэгийг идэвхжүүлсэн эсэхийг шалгаарай.
AuthLDAP v2.05+ плагины тохиргоог идэвхжүүлэх ба тохируулах:
- PHP.INI дотор LDAP-г идэвхжүүлнэ.
- phpinfo.php нь LDAP идэвхжсэн гэдгийг харуулж байгаа эсэхийг шалгана.
- LimeSurvey-н суурилуулсан phpinfo.php-н байршил: Конфигураци -- Тохиргоо -- Ерөнхий тохиргоо -- Тойм. Дараа нь хүснэгтийн доор "PHP мэдээг үзүүлэх" холбоос байна.
- LimeSurvey Плагин менежер рүү очно.
- LDAP плагиныг тохируулна.
LimeSurvey дотоод мэдээллийн сан
Энэ плагин нь анхдагчаар идэвхжсэн бөгөөд идэвхгүй болгох боломжгүй. Энэ нь LimeSurvey-н суурилуулсан мэдээллийн сангийн ашигладаг. Энэ нь шаардлагатай үед суулгац руу үргэлж нэвтэрч чадахын тулд ашиглагддаг нөөц механизм юм.
OldUrlCompat
Хуучин URL (2.0-оос өмнөх) тохиромжтой систем.
STATA export
Судалгааныхаа үр дүнг STATA .xml файл руу экспортлохыг хүсвэл үүнийг идэвхжүүлнэ үү.
Configure товчийг дарж .xml файл Stata 8 - Stata 12 эсвэл Stata 13 болон түүнээс хойших хувилбартай тохиромжтой байхыг сонгоно уу.
Webserver
Энэ плагин нь нэвтрэлт баталгаажуулалтыг вэб серверт үлдээж, үр дүнг тохируулах боломжтой серверийн тохиргооноос уншдаг. Энэ арга нэлээд хэдэн жил хэрэглэгдсэн бөгөөд өмнө нь config.php-с тохируулдаг байсан. Хэрэв та энэ нэвтрэлтийг ашиглаж байсан бол плагины цэсэнд плагиныг идэвхжүүлж, тохиргоогоо config.php-с плагины тохиргоо руу зөөх хэрэгтэй.
Түгээмэл асуултууд
Гуравдагч талын плагиныг хэрхэн ажиллуулах вэ?
Гуравдагч талын плагиныг ажиллуулах гурван боломж бий:
- LimeSurvey CE (Community Edition)-г өөрийн серверт суулгах - ямар ч гуравдагч талын плагиныг ажиллуулах хязгааргүй эрх чөлөө;
- манай албан ёсны түнш байгууллагуудтай (энд жагсаасан) холбогдож, таны ашиглахыг хүсэж буй гуравдагч талын плагиныг дэмжиж, засвар үйлчилгээ хийдэг эсэхийг тодруулах;
- хэрэв та LimeSurvey Pro хэрэглэгч бөгөөд гуравдагч талын плагин суулгахыг хүсвэл корпоратив хэрэглэгч болох шаардлагатай. Корпоратив багцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай дэмжлэгийн хуудсаар дамжуулан бидэнд бичиж лавлана уу.
Гуравдагч талын плагиныг хэрхэн суулгах вэ?
Стандарт журам нь плагины .zip файлыг татаж аван LimeSurvey суулгацынхаа plugins хавтас руу задлах явдал юм. Үүнийг хийсний дараа плагин нь Plugin Manager самбарт харагдах ёстой.
Зарим гуравдагч талын аппликейшнд зөв тохируулахын тулд нэмэлт алхам шаардлагатай байж болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох плагины хөгжүүлэгчид мессеж илгээн лавлана уу.
Би өөрийн нэвтрэлтийн плагиныг хөгжүүлж болох уу?
Хэрэв та өөрийн нэвтрэлтийн плагиныг хөгжүүлэхийг хүсвэл энэ сэдвээрх манай вики хуудсыг үргэлжлүүлэн уншина уу - нэвтрэлтийн плагин хөгжүүлэлт.
Плагин - нарийвчилсан
Плагины талаар, тэдгээр хэрхэн ажилладаг, мөн шинэ плагиныг LimeSurvey-д хэрхэн нэгтгэх талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.