Плагин цэс
From LimeSurvey Manual
Оршил
Дараах самбар нь LimeSurvey-ийн идэвхтэй плагинуудын тохиргоонд хандах боломжийг олгоно (эдгээр нь Плагин менежер дотор байрладаг).
Локал плагин самбарт хандахын тулд Тохиргоо таб-ыг дараад Плагинууд цэс харагдах хүртэл доош гүйлгээрэй:

Энгийн плагинууд товчийг дарна уу. Судалгааны админууд плагинтай холбоотой тодорхой тохиргоог сонгох боломжтой бүх идэвхтэй плагинуудын хуудас харагдана:

Дээрх дэлгэцийн зураг дээр "AuditLog" плагин идэвхтэй байгаа бөгөөд судалгааны админаас судалгааны логуудад аудит хийх эсэхийг асууж байна.
Плагинтай холбоотой бусад мэдээлэл
LimeSurvey-ийн үндсэн плагинуудын жагсаалт
Таны LimeSurvey суулгац дотор анхдагчаар байрладаг бүх плагиныг харахын тулд энд дарна уу.
Тэдгээрийг Плагин менежер-ээс идэвхжүүлж, тохируулах боломжтой. Тэдгээрийг идэвхжүүлэх болон тохируулахад тодорхой хэрэглэгчийн эрх шаардлагатай.
Гуравдагч этгээдийн плагинуудын жагсаалт
LimeSurvey-ийн зарим хувилбартай хамт ашиглах боломжтой гуравдагч этгээдийн плагинуудын товч жагсаалтыг эндээс харж болно.