Цэсийн тохиргоо
From LimeSurvey Manual
Ерөнхий
Шинэ цэс үүсгэх эсвэл одоо байгаа цэсэнд шинэ оруулга нэмэх: конфигураци -> Тохиргоо -> Цэсийн тохиргоо

Та одоо байгаа судалгааны цэсүүдийг өөрчилж эсвэл тодорхой хэрэглэгч групуудад зориулсан тусгай судалгааны цэс үүсгэж болно. Мөн шинээр цэсийн оруулга нэмэх эсвэл одоо байгаа оруулгуудыг засах боломжтой.
Судалгааны цэс
Цэсийн тохиргооны самбарт одоо байгаа бүх судалгааны цэсийг харуулсан хүснэгт байдаг.

Дөрвөн үйлдэл боломжтой:
Цэс үүсгэх
Шинэ цэс үүсгэхийн тулд цонхны зүүн дээд хэсэгт байрлах ногоон товчийг (+ Шинэ) дарна уу. Дараах цонх харагдана:

Дараах сонголтууд боломжтой:
- Эх: Энэ сонголтоор өөр судалгааны цэсийн эх цэсийг сонгоно. Ингэснээр судалгааны цэс дарагдсан үедээ өөр цэсийн дотор харагдана. Жишээлбэл, плагин цэс нь эх цэсээ mainmenu гэж тохируулсан судалгааны цэс бөгөөд эрэмбэ-ийнхээ дагуу доод хэсэгт нь харагддаг.
- Судалгаа: Цэс аль судалгаанд боломжтой байхыг сонгож болно. Анхдагчаар Бүх судалгаа гэж тохируулагдсан байдаг;
- Эрэмбэ: Ижил байрлалтай хэд хэдэн цэс ашиглаж байгаа бол эрэмбэлснээр тэдгээрийг илүү сайн зохион байгуулахад тусална.
- Гарчиг: Цэсийн гарчиг;
- Тодорхойлолт: Тухайн цэсэнд нэмэгдэх оруулгуудын товч хураангуйг оруулж болно - судалгааны цэсийн тохиргоог дараа нь өөрчлөх хүсэлтэй LimeSurvey-н бусад администраторуудад хэрэгтэй;
- Байрлал: Дөрвөн байрлал боломжтой:
- Хажуугийн цэс : Цэс цонхны зүүн талд байрлана;
- Задалсан цэс : Задалсан цэс нь судалгааны цэсийн оруулгуудын зөвхөн дүрсийг харуулна;
- Дээд мөр : Цэс цонхны дээд хэсэгт байрлах мөрөнд байрлана;
- Доод мөр : Цэс цонхны доод хэсэгт байрлах мөрөнд байрлана.
Цэс засах
Одоо байгаа цэсийн мэдээллийг өөрчлөхийн тулд үйлдэл баганад байрлах ногоон товчийг дарна уу.

Цэс устгах
Цэсийг устгахын тулд тухайн цэсэнд харгалзах улаан хогийн савны товчийг (үйлдэл баганад байрлана) дарна уу. Хэрэв Одоо устгах товчийг дарвал тухайн цэсийн бүх цэсийн оруулга мөн устгагдана.
Өгөгдмөл утгыг сэргээх
Хэрэв өгөгдмөл цэсүүдийг засаад өөрчлөлтийг буцаахыг хүсвэл цонхны баруун дээд хэсэгт байрлах шинээр тавих товчийг дарна уу. Дарсны дараа үйлдлийг баталгаажуулахыг танаас хүснэ. Үргэлжлүүлэхээр шийдвэл бүх өөрийн үүсгэсэн цэсүүд устах болохыг анхаарна уу.

Жишээ=
Судалгааны цэсийг хэрхэн засаж болохыг илүү сайн ойлгохын тулд дараах жишээнүүдийг үзнэ үү.
Би өгөгдмөл задалсан цэсийг шинэ хажуугийн цэс болгохыг хүсэж байна
Өгөгдмөл хажуугийн цэс (судалгааны тохируулга табын доор байрлана) дараах байдалтай байна:

Үүнийг өөрчлөхийн тулд цэсийн тохиргооны самбарт орно уу. Үндсэн цэс-ийг засаж, байрлалыг нь хажуугийн цэс-ээс задалсан цэс болгон өөрчилнө үү, мөн түргэн цэс-ийн байрлалыг задалсан-аас хажуугийн цэс болгоно уу.
Өөрчлөлтүүдийг хийсний дараа судалгааны хажуугийн цэс (тохиргооны табын доор харагдах сонголтууд) дараах байдалтай болно:

Жагсаалт товчтой цэс харуулах
Та тохиргооны табаас асуултын жагсаалт болон асуултын бүлгийн сонголтууд руу хялбар нэвтрэхийн тулд шинэ (дэд) цэс нэмэхийг хүсч байна гэж үзье. Үүний тулд та цэсний сонголтыг үүсгэх шаардлагатай:
Бид үүнийг Плагин цэс-ийн өмнө харуулахыг хүсч байгаа тул эх цэсээр "Судалгааны цэс"-ийг, эрэмбээр "2"-ыг (плагин цэс-ийн өмнө харагдахын тулд), байрлалаар "Хажуугийн цэс"-ийг (эх цэсийн байрлалтай ижил) сонгоно.
Одоо цэс хоосон байна. Шинээр үүсгэсэн цэсэнд цэсний утгуудыг нэмэх шаардлагатай. Үүний тулд цэсний утгуудын самбар руу орж "асуултуудын жагсаалт" болон "асуултын бүлгүүдийн жагсаалт"-д харгалзах хоёр холбоосыг нэмнэ:
- Асуултуудыг жагсаах
- Асуултын бүлгүүдийг жагсаах
Би үндсэн цэсийн дүрсүүдийг өөрчилж, шинэ цэсний утгууд нэмэхийг хүсч байна
Үүний тулд LimeSurvey-ийн цэсний утгуудыг тохируулах шаардлагатай. Дараах вики хэсгийг үргэлжлүүлэн уншина уу.