QS:Хугацааны хязгаарын сануулгын хэв маяг
From LimeSurvey Manual
Хугацааны хязгаарын сануулгын CSS хэв маяг (time_limit_warning_style)
Тодорхойлолт
Энэ шинж чанар нь хугацааны хязгаарын сануулах мессежийг харуулахад ашиглагдах css хэв маягийг тохируулах (болон өгөгдмөл утгыг дарах) боломжийг олгоно. Хэрэв энэ шинж чанар байхгүй бол өгөгдмөл утгыг ашиглана: 'top: 10px; left: 35%; width: 30%; height: 60px; padding: 16px; border: 8px solid #555; background-color: white; z-index: 1001; text-align: center; overflow: auto'.
Энэ шинж чанарт оруулсан дурын текст сануулах мессежийн өгөгдмөл css хэв маягийг бүхэлд нь дарж бичих тул утга оруулахдаа болгоомжтой байх хэрэгтэй. z-index утгыг дахин ашиглахыг, эсвэл наад зах нь z-index утгыг time_limit_message_style шинж чанарын утгаас (өгөгдмөлөөр 1002) бага байлгахыг хатуу зөвлөж байна.
Энэ тохиргоо нь ерөнхий хугацааны хязгаарын тохиргоо идэвхжсэн үед л хамаарна. Мөн энэ тохиргоо хоёр дахь сануулах мессежид зориулагдан байдаг.
Жишээ
top: 10px; left: 35%; width: 30%; height: 60px; padding: 16px; border: 8px solid #555; background-color: gray; color: white; z-index: 1001; text-align: center; overflow: auto