QS:Max num value
From LimeSurvey Manual
Нийлбэрийн максимум утга (max_num_value)
Тодорхойлолт
Энэ тохиргоо нь олон тоон болон тоон хүснэгт оруулах төрлийн асуултуудад байдаг. Энэ шинж чанарыг тохируулсан үед оруулсан утга(ууд) (асуултын төрлөөс хамааран) дараах нөхцөлийг хангасан байх ёстой - тоо(нуудын нийлбэр) энэ талбарт бичсэн утгаас бага байх шаардлагатай. Эс бөгөөс оролцогч хариултаа илгээх боломжгүй болно.
Зөвшөөрөгдөх утгууд
- 0-ээс их дурын бүхэл тоо
- Дурын тоо
- Дурын SGQA код
- Дурын асуултын код (хувьсагчийн нэр)
- ExpressionScript синтаксийг ашигласан, хүрээлсэн долгион хаалтгүй дурын тэгшитгэл.
Жишээ
- 20 гэсэн утгыг тохируулбал энэ асуултын бүх оруулах талбарт оруулсан тоонуудын нийт нийлбэр 20-иос хэтрэхгүй байх ёстой гэсэн үг. 21 гэсэн нийлбэрийг зөвшөөрөхгүй. 15 гэсэн нийлбэр хүлээн зөвшөөрөгдөнө.