QS:Салбар матриц
From LimeSurvey Manual
Салбар матриц (array_filter)
Тодорхойлолт
Салбар матриц тохиргоо нь дараагийн жагсаалт, хүснэгт эсвэл олон сонголттой асуултад аль хариултууд харагдахыг сонгох, тохируулахын тулд дурын олон сонголттой асуултыг ашиглах боломжийг олгоно.
- Олон сонголт
- Тайлбартай олон сонголт
- Олон тооны богино текст
- Олон тооны тоон
- Хүснэгт (5 онооны, 10 онооны, Тийм/Үгүй/Мэдэхгүй, Нэмэгдэх/Адил/Буурах, Багана)
- Хүснэгт (Давхар хуваарь, Текст, Тоо)
- Зэрэглэл
Түүнчлэн эдгээр асуултын төрөл бүрийг шүүж болно.
Цорын ганц үл хамаарах зүйл нь Хүснэгт (Багана) бөгөөд энэ нь бусад асуултыг шүүж чадах ч өөрийгөө шүүж чадахгүй.Шүүлтүүрийг хэрхэн тохируулах вэ
Шүүлтүүр тохируулахын тулд одоо засаж буй асуултынхаа салбар матрицын талбарт олон сонголттой асуултын асуултын кодыг оруулна уу. Тухайн асуултыг одоогийн асуултын мэдээллийн эх сурвалж болгон ашиглах бөгөөд өмнөх асуултад сонгосон хариултуудыг авч, одоогийн асуултын хариултын сонголт болгон ашиглана. Жишээлбэл, таны эх сурвалж олон сонголттой асуултын код "Q1" бол хариултыг шүүх үйл явцыг эхлүүлэхийн тулд "Q1"-ийг 'Салбар матриц' талбарт оруулна. Зөвхөн Q1 асуултад сонгосон хариултын сонголтууд л array_filter-тэй асуултад харагдана.
Каскад
Сонгосон сонголтуудыг каскад хэлбэрээр харуулж болно. Энэ нь нэг асуултыг сонгон өөр асуултыг шүүж, тэр нь дахин өөр асуултыг шүүх гэх мэтчилэн үргэлжлүүлж болно гэсэн үг.
Салбар матрицын жишээ
Энэ тохиргооны чадамжийг илүү сайн ойлгохын тулд дараах жишээг харцгаая:

Дээрх дэлгэцийн зураг дээр хоёр асуулт байна. Эхнийх нь олон тооны богино текст асуултын төрөл, хоёр дахь нь давхар хуваарь бүхий хүснэгт асуултын төрөл юм. Эхний асуултад өгсөн хариултууд хоёр дахь асуултад жагсаагдана. Техникийн хувьд эхний асуултын дэд асуултуудад өгсөн хариултуудыг шүүж, хоёр дахь асуултад харуулдаг.
Энэ жишээг дараах холбоосоос татаж авч болно: limesurvey_group_32.lsg. Энэ асуултын группийг импортлоорой өөрийн LimeSurvey суулгацдаа.