LimeSurvey хэрэглэгчид
From LimeSurvey Manual
LimeSurvey суулгацад хандах боломжтой хүмүүс хэд хэдэн ангилалд хуваагддаг. Гэхдээ код болон баримт бичигт тодорхойлогдсон хэрэглэгч ангилалд зөвхөн нэг бүлэг хүмүүс хамаарна. Тиймээс програмын нэр томьёог илүү сайн ойлгохын тулд хэрэглэгч ангилал бидний хувьд юу гэсэн утгатай болохыг авч үзье.
| Анги | Тодорхойлолт |
|---|---|
| Суулгацын админ | Бусад хүмүүст судалгаа болон түүний үр дүнг үүсгэх, засах, идэвхжүүлэх болон/эсвэл харах боломж олгохын тулд хэрэглэгчийн бүртгэл үүсгэдэг хүмүүс. Тэдэнд хадгалагдсан аливаа тодорхой судалгаанаас хамааралгүйгээр загвар, шошгоны багц болон/эсвэл бусад гол боломжуудыг засах эрх олгож болно. |
| Судалгааны админ | Тодорхой нэг судалгаанд удирдлагын зарим хандалт олгогдсон бүртгэлтэй хүн. Судалгаа бүр өөрийн хэрэглэгчдийн багцтай байж, тэдгээр нь судалгааг удирдах тусгай эрхтэй байж болно. Эдгээр эрх нь судалгааг идэвхжүүлэх, магадгүй асуултын сангий нь засах хүртэл өргөн байж болно. Харин хамгийн бага тохиолдолд одоogийн үр дүнг зөвхөн хянах эрхтэй байж болно. |
| Оролцогч | Судалгаанд зүгээр л хариулж, оролцдог хүмүүс. Тэд токен хандалттай байж болно, байхгүй ч байж болно. Тэдэнд удирдлагын интерфэйс рүү нэвтрэх бүртгэл шаардлагагүй тул хэрэглэгч гэж нэрлэгдэхгүй. |
| Суулгагч | Судалгааны програм хангамжийг суулгаж, тохируулахын тулд MySQL (эсвэл түүнтэй төстэй) өгөгдлийн сангийн сервер болон (магадгүй) Үйлдлийн системийн командын мөрийн интерфэйс (CLI)-д хандах эрхтэй тусгай ангиллын хүмүүс. Энэ хүнээс ихэвчлэн анхны Superadmin хэрэглэгчийн бүртгэлийг тохируулахыг шаарддаг бөгөөд үүнээс бусад хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэж болно. |
| Хөгжүүлэгч | Эх кодод хандах эрхтэй бөгөөд програмын үйл ажиллагааг өөрчлөхийн тулд түүнийг засварлаж чадах тусгай ангиллын хүмүүс. |
Анхаарна уу: Бүрэн жагсаалтыг удахгүй нэмнэ.