Тойм
From LimeSurvey Manual
Танилцуулга
Судалгааг нээх үед судалгаатай холбоотой үндсэн тохиргоо болон функцүүдийг харуулсан судалгааны тойм харагдана. Тойм самбар нь хоёр хэсэгт хуваагдана:
Тойм сонголтыг мөн Тохиргоо табын доор, судалгааны тохируулга-ын дор олж болно:

Тойм хэрэгслийн самбар
Энэ хэрэгслийн самбар дараах сонголтуудыг агуулна:
- Судалгааны төлөв байдал: Судалгааны статусаас хамааран хэрэгслийн самбарын зүүн хэсэгт дөрвөн товч харагдаж болно:
: Судалгаа идэвхгүй үед харагдана. Судалгааг идэвхжүүлэхийн тулд энэ товчийг дарна уу. Судалгааны URL-ыг харахын тулд Судалгааны тойм хэсэгт байрлах Судалгааны URL хэсгийг шалгана уу;
: Судалгаа идэвхтэй үед харагдана. Судалгааг зогсоохыг хүсвэл энэ товчийг дарна уу. Судалгаанд оролцогчид судалгаанд хандах боломжгүй болно.
: Судалгаа идэвхтэй бол Судалгааг ажиллуулах товчийг дарж судалгааг шалгаж, бөглөж болно. Энэ сонголт нь Судалгааг урьдчилж харах-аас ялгаатай нь таны хариултыг хадгалдаг, харин урьдчилж харах нь хадгалдаггүй;
: Судалгааны хугацаа дууссан үед харагдана. Дахин идэвхжүүлэхийн тулд товчийг дарж хэвлэл, хандалтын тохиргоо-нд орж, судалгааны эхлэх эсвэл дуусах огноо/цагийг өөрчилнө үү.
- Судалгааг урьдчилж харах: Судалгааг урьдчилан харах боломж олгоно. Судалгаа олон хэлтэй үед ногоон сум гарч ирнэ. Судалгааны олон хэл дээрх хувилбаруудыг тус тусад нь шалгахын тулд хэл бүр дээр дарна уу.
- Зааварчилгаа: Зааварчилгаа цэснээс дараах функцүүдэд хандаж болно:
- Судалгааг устга: Судалгааг устгахыг хүсвэл энэ товчийг ашиглана уу.
- Түргэн- орчуулга: Орчуулгын цэс рүү шуурхай хандах боломж олгоно. Энэ нь зөвхөн судалгаа олон хэлтэй, өөрөөр хэлбэл үндсэн хэлнээс гадна нэмэлт хэл нэмсэн үед л хандах боломжтойг анхаарна уу.
- Нөхцөлийг дахин тавих: Судалгааны бүх нөхцөл устгагдана.
- Судалгааны логик файл: Судалгааныхаа логикийг шалгана. Судалгаанд илүү нарийн функцүүд ашигласан үед хэрэглэнэ. Дэлгэрэнгүйг судалгааны логикийн тухай манай вики хэсгээс уншина уу.
- Асуултын кодуудыг дахин бий болго: Асуулт засах зөвшөөрөлтэй хэрэглэгчид судалгааны асуулт бүрт өвөрмөц ID оноож болно. Гэвч эдгээр ID хэт зөрүүтэй (дугаарлалт эмх замбараагүй) болсон бол Асуултын кодуудыг дахин бий болго функцийг ашиглан судалгааны асуултуудыг автоматаар дахин нэрлэж болно. Дугаарлалт нь дараах төрөлтэй байж болно:
- Шулуун: Энэ сонголтыг ашиглавал асуулт бүрт судалгааны бүтэц дэх дарааллын дагуу код оноогдоно (жишээ нь Q00001, Q0002 гэх мэт).
- Асуултын бүлгээр: Энэ сонголтыг сонговол асуулт бүрт харьяалагдах бүлэг болон тухайн асуултын бүлэг доторх дарааллын дагуу код оноогдоно: (G1Q00001, G1Q00002, G2Q00001 гэх мэт).
- Харуулах/Экспортлох: Энэ функцийн иж бүрэн тайлбарыг LimeSurvey-ийн экспортын функц-ийн тухай вики хуудаснаас үзнэ үү.
- Судалгаанд оролцогчид: Бүлэг хүмүүсийг судалгаанд урих бөгөөд хүн бүр зөвхөн нэг удаа оролцохыг хангахыг хүссэн үед ашиглана. Дэлгэрэнгүйг судалгаанд оролцогчдын вики хуудаснаас үзнэ үү;
- Үр дүнгүүд: Судалгааны администраторт хадгалагдсан хариултуудыг харах, шинэ өгөгдөл оруулах, хариултуудыг экспортлох эсвэл импортлох, мөн хэсэгчлэн хадгалсан боловч илгээгээгүй хариултуудыг харах цэсүүдэд хандах боломж олгоно. Сумыг дарахад гурван сонголт гарч ирнэ:
- Хариу дүнгүү ба статистик: Хадгалагдсан бүх судалгааны хариулт болон оролцогчдын хураангуйг харуулна.
- Дэлгэцэнд мэдээлэл оруулах: Судалгааны администраторт хариултын хүснэгтэд шинэ өгөгдөл оруулах боломж олгоно. Судалгаанд оролцогчдын хариултыг эхлээд офлайнаар бүртгээд, дараа нь LimeSurvey-ийн функцүүдээр шинжлэхийг хүссэн үед энэ нь тустай функц юм.
- Хариу дүнгүүдийн хэсэг: Хэсэгчлэн хадгалсан (гэхдээ илгээгээгүй) хариултуудыг харуулна.
Судалгааны тойм
Тойм хэсгийн доод хэсэгт судалгааны тухай зарим ерөнхий мэдээллийг харуулна:

- Судалгааны URL-ууд: Судалгаандаа ашигласан URL-уудыг харуулна:
- Англи (Үндсэн хэл): Эхний судалгааны URL нь таны үндсэн хэл (манай жишээнд англи хэл) дээр байна. Иймд энэ холбоосыг хуваалцвал хариулагчид судалгааны англи хувилбарыг бөглөнө;
- рум: Бүх нэмэлт судалгааны хэлүүд үндсэн хэлийн доор жагсана. Манай жишээнд рум хэл нь сонгосон цорын ганц нэмэлт хэл юм. Нэмэлт хэлний талаар дэлгэрэнгүйг дараах вики хэсгээс үзнэ үү.
- URL төгсгөх: Хариулагчид асуумжийг бөглөж дууссаны дараа өөр хуудас руу чиглүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг Судалгааны текстийн элементүүд вики хуудаснаас үзнэ үү.
- Асуулт/бүлгийн тоо: Судалгаан дахь асуулт болон асуултын бүлгийн нийт тоог харуулна. Тэдгээрийг нэмэх/засах/устгахыг хүсвэл эхлээд LimeSurvey асуумжийн судалгааны бүтэц-ийн талаар уншина уу;
- Судалгааны ерөнхий тохиргоонууд: Дараах тохиргоог эндээс засах боломжтой:
- удирдагч: Судалгааны админ хэрэглэгчийг харуулна;
- Факс: "Судалгааг хэвлэх боломжтой" хувилбар дээр факсын дугаар зааж өгөхийг хүссэн үед ашиглана. Дэлгэрэнгүйг ерөнхий тохиргоо-ны вики хуудаснаас үзнэ үү;
- Сэдэв: Судалгааны сэдвийг шуурхай засах боломж олгоно. Мөн нэг мөрөнд хоёр товчлол байрлана:
- Текстийн элементүүд: Эдгээр сонголтыг судалгааны текстийн элементүүд самбараас засах боломжтой:
- тодорхойлолт: Судалгааны ерөнхий тайлбар;
- тавтай морилно уу: Судалгаанд оролцогчид судалгаанд нэвтрэх үед харуулах угтах зурвасыг харуулна;
- төгсгөлийн мессэж: Судалгаанд оролцогчид судалгааг бөглөж дуусгах үед харуулах төгсгөлийн зурвасыг харуулна.
- Хэвлэл, хандалтын тохиргоо: Доорх сонголтуудыг хэвлэл, хандалтын тохиргоо-ны самбараас засах боломжтой:
- эхэлсэн өдөр /цаг: Судалгааны эхлэх огноо, цагийг харуулна. Судалгаанд оролцогчид URL-д хандах боломжтой байсан ч эхлэх огноо болтол бөглөж эхлэх боломжгүй.
- Дуусах огноо/цаг: Судалгааны дуусах огноо, цагийг харуулна. Дуусах огноо/цагийн дараа хариулт цаашид бүртгэгдэхгүй.
- Олон нийтэд жагсаасан: Идэвхжүүлсэн бол таны судалгаа "боломжтой судалгаанууд" порталд жагсаагдаж, хэн ч түүнд хандах боломжтой болно;
Судалгааны тойм хэсэгт үзүүлсэн бүх сонголтыг тохиргооны цэс-ээс засах боломжтой.
- Судалгааны тохируулга: Судалгаанд аль сонголтууд (хамгийн чухал нь) идэвхжсэн талаарх товч тайлбар.