Оролцогчдын төв өгөгдлийн сан
From LimeSurvey Manual
Танилцуулга
Энэ боломжид хандахын тулд: конфигураци -> Оролцогчдын төв өгөгдлийн сан:

Энэ боломж нь админд оролцогчдын мэдээллийг аливаа судалгааны оролцогчдын хүснэгтээс хамааралгүй төв хүснэгтэд хадгалах боломжийг олгоно. Үндсэн давуу талууд нь:
- Төв хүснэгт нь нөөцлөлтийн үүрэг гүйцэтгэнэ. Хэрэглэгч шинэ судалгаа үүсгэх үед оролцогчдыг CSV файл руу экспортлоод дараа нь шинэ судалгаанд буцааж импортлох шаардлагагүй.
- Хэрэглэгч оролцогчдыг зөвхөн төв хүснэгтэд нэмэхэд хангалттай. Дараа нь тэдгээр оролцогчдыг хэрэглэгчийн хүссэн тооны судалгаанд нэмэх боломжтой.
- Хэрэв LimeSurvey суулгацад олон хэрэглэгч хандах эрхтэй бол эзэмшигч(үүд) оролцогчдоо бусад хэрэглэгчидтэй хуваалцаж, хуваалцсан хэрэглэгчдэд хандах эрх тохируулах боломжтой.
Мөн LimeSurvey суулгацаасаа дэвшилтэт шинж чанарын удирдлага болон бусад хэд хэдэн боломжийг олох болно.
Оролцогчдын самбарын удирдлагын хэрэгслүүд
Дараах сонголтууд байна:
- CPDB оролцогчдыг харуулах
- Мэдээлэл
- Импортлох
- Хар жагсаалтын тохиргоо
- Шинж чанарууд
- Хуваалцах самбар
- Бүх оролцогчдыг экспортлох
CPDB оролцогчдыг харуулах
Энэ нь уг самбарын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Оролцогч нэмэх, устгах, экспортлох, оролцогчдыг судалгаанд нэмэх гэх мэт ихэнх сонголтод эндээс хандах боломжтой.
Хүснэгтэд жагсаагдсан оролцогч бүрийн үйлдэл баганад таван сонголт байна:

- Энэ оролцогчийг засах
- Энэ оролцогчийг устгах
- Энэ оролцогчыг хуваалцах
- Идэвхтэй судалгаануудыг жагсаах
- Судалгаа руу оролцогч нэмэх
Оролцогч нэмэх
Цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ оролцогч нэмэх товчийг дарна уу:
.
Дараа нь дараах үндсэн шинж чанаруудтай харилцах цонх гарч ирнэ:

- Нэр
- Овог
- И-мэйл
- Хэрэглэгчийг хар жагсаалтад оруулах
- Эзэмшигч: хэрэглэгчийн удирдлагын хуудсанд тодорхойлогдсон LimeSurvey-н дурын хэрэглэгч эзэмшигч байж болно.
Оролцогчийг засварлах
Оролцогчийн үндсэн болон/эсвэл тусгай шинж чанарыг засахын тулд үйлдэл баганад байрлах (зүүнээс баруун тийш) эхний товчийг (
) дарна уу. Боломжтой бүх шинж чанар бүхий цонх харагдана.
Оролцогчийг устгах
Та нэг буюу хэд хэдэн оролцогчийг хялбархан устгах боломжтой:
- Хэрэв та нэг оролцогчийг устгахыг хүсвэл тухайн оролцогч байгаа мөр рүү очоод улаан хогийн савны товчийг дарна уу:
. - Хэрэв та хоёр буюу түүнээс дээш оролцогчийг устгахыг хүсвэл харгалзах бичлэгүүдийг сонгосны дараа Сонгогдсон оролцогч(ууд)... товчийг (сүүлийн мөрийн доор, үйлдэл баганын доор байрлана) дарна уу:
. Дараа нь устгах сонголтыг дарна уу.
Оролцогч(уудыг) устгах үед танд гурван сонголт байна:

1) Зөвхөн төв самбараас устгах: Эхний сонголт нь оролцогчийг зөвхөн оролцогчдын төв өгөгдлийн сангаас устгана. Хэрэв оролцогч аливаа судалгааны оролцогчдын хүснэгтэд байгаа бол тэндээс хасагдахгүй.
2) Төв самбар болон холбогдох судалгаанаас устгах: Хоёр дахь сонголт нь оролцогчийг төв самбараас болон нэмэгдсэн судалгаануудаас устгана, харин түүний хариултыг устгахгүй.
3) Төв самбар, холбогдох судалгаа, холбогдох бүх хариултыг устгах: Гурав дахь сонголт нь тухайн оролцогчийн хариултыг оруулаад системээс бүх мөрийг нь устгана.
Оролцогчийг хуваалцах
Энэ бол Оролцогчдын төв өгөгдлийн сан-гийн бас нэг чухал боломж юм. Та оролцогчдоо бусад хэрэглэгчидтэй хуваалцаж болно. Хуваалцахыг хүссэн оролцогч(ид)оо сонгоод, ногоон баруун сумтай дүрс (
) эсвэл оролцогчдын хүснэгтийн зүүн доод хэсэгт байрлах Сонгогдсон оролцогч(ууд)... товчийг дарахад л хангалттай. Нээгдсэн цонхноос тухайн оролцогч(ид)ыг хуваалцах хэрэглэгчээ сонгоно. Мөн таны оролцогчийг хуваалцсан хэрэглэгч тэдгээр оролцогчийг засах эсэхийг тохируулж болно. Хэрэв та үүнийг Үгүй гэж тохируулбал, тэр хэрэглэгч хуваалцсан оролцогчийн мэдээллийг засах гэхэд хандалт татгалзсан алдаа гарна.

Идэвхтэй судалгаануудыг жагсаах
Хэрэв та дараагийн дүрсийг (
) дарвал тухайн оролцогч нэмэгдсэн бүх идэвхтэй судалгааны жагсаалт гарч ирнэ.
Судалгаа руу оролцогч нэмэх
Судалгаа руу оролцогч нэмэхийг Үйлдэл баганын сүүлийн дүрсийг (
) дарж хийнэ. Хэрэв нэгээс олон оролцогчийг судалгаанд нэмэхийг хүсвэл тэдгээрийг тэмдэглээд (төв хүснэгтийн зүүн доод хэсэгт байрлах) Сонгогдсон оролцогч(ууд)... цонхноос Шейрлэх сонголтыг сонгоно.

Харилцах цонхны гарчиг нь тухайн судалгаанд нэмэгдэх оролцогчдын тоог харуулна. Үүнээс гадна нэг checkbox байдаг бөгөөд үүнийг сонговол оролцогчдыг нэмж буй судалгааныхаа оролцогчдын хүснэгт рүү шилжүүлнэ.
'Дараах' товчийг дарсны дараа та шинж чанар хөтлөх хуудас руу шилжинэ.
Шинж чанар хөтлөх хуудас нь дөрвөн хүснэгттэй бөгөөд drag-and-drop (чирж буулгах) дэвшилтэт боломжийг ашигладаг:

- Эхний хүснэгт Онцлог шинж бүхий оролцогч хөтлөөгүй байх нь оролцогчдын төв өгөгдлийн санд байгаа бүх шинж чанарыг харуулна. Эдгээр нь одоогоор хөтлөгдөөгүй, өөрөөр хэлбэл судалгааны оролцогчдын хүснэгтэд байхгүй байна. Эдгээр хөтлөгдөөгүй шинж чанарыг судалгааны оролцогчдын хүснэгтэд шинэ шинж чанар үүсгэдэг Token attributes to create хүснэгт рүү зөөж болно, эсвэл хөтлөгдөөгүй шинж чанарыг Existing token attributes хүснэгт рүү, нэгтгэхийг хүссэн одоо байгаа токен шинж чанарын хажууд чирж нэгтгэж болно.
- Хоёр дахь хүснэгт Token attributes to create нь хөтлөгдөөгүй оролцогчийн шинж чанарыг судалгааны оролцогчдын хүснэгт рүү хуулж, шинэ багана үүсгэхэд тусална. Судалгааны оролцогчдын хүснэгтэд нэмэхийг хүссэн шинж чанар(ууд)аа чирж хоёр дахь хүснэгт рүү буулгана. Ингэснээр судалгааны оролцогчдын хүснэгтэд шинэ багана/шинж чанар нэмэгдэнэ.
- Гурав дахь хүснэгт Existing token attributes нь судалгааны оролцогчдын хүснэгтэд одоо байгаа шинж чанаруудыг харуулна. Хөтлөгдөөгүй шинж чанарын өгөгдлийг одоо байгаа токен шинж чанарын аль нэг рүү хуулахыг хүсвэл хөтлөгдөөгүй шинж чанарыг энд буулгана (доорх дэлгэцийн зургийг үзнэ үү)
- Дөрөв дэх хүснэгт Standard token fields нь хөтлөгдөөгүй оролцогчийн шинж чанартай нэгтгэж болох стандарт токен талбаруудыг харуулна. Судалгааны оролцогчдын хүснэгтийн стандарт токен талбаруудаас зөвхөн Токен-ийг засах боломжтой. Энэ нь жишээлбэл, өөр өөр LimeSurvey суулгацуудын хооронд токен кодуудыг хялбархан хуулахыг хүссэн үед чухал юм.

Бүх шинж чанарыг хөтөлсний дараа Үргэлжлүүлэх товчийг дарна. Оролцогчдыг боловсруулсны дараа хэдэн оролцогч амжилттай хуулагдсаныг харуулсан хураангуй хуудас гарч ирнэ. Хэрэв та өмнө нь чиглүүлэхийг сонгосон бол судалгааны оролцогчдын хүснэгт рүү, эс бөгөөс CPDB-ийн үндсэн хуудас руу шилжинэ.

Мэдээлэл
CPDB-ийн статистикийг харуулна:

1) төв хүснэгтэн дэх нийт оролцогчид : Оролцогчдын төв өгөгдлийн санд байгаа оролцогчдын нийт тоо.
2) таниар эзэмшигдсэн оролцогчид : Таныг эзэмшигчээр нь тохируулсан оролцогчдын нийт тоог харуулна. Анхдагчаар оролцогчдын төв өгөгдлийн санд оруулсан шинэ оролцогчдын эзэмшигч нь тэднийг анх нэмсэн хэрэглэгч байдаг.
3) таньтай шейрлэгдсэн оролцогчид : Бусад хэрэглэгчид тантай хуваалцсан оролцогчдын тоо.
4) Таны шейр хийсэн оролцогчид : Таны бусад хэрэглэгчидтэй хуваалцсан оролцогчдын тоо.
5) Хар жагсаалтад орсон оролцогчид : Хар жагсаалтад орсон оролцогчдын тоо.
6) төв хүснэгт дэх нийт атрибутууд : Төв хүснэгтэд байгаа шинж чанаруудын нийт тоо.
Импортлох
Хэрэв та оролцогчдыг импортлох функцээр нэмэхийг хүсвэл Оролцогчдын төв өгөгдлийн сан хуудасны үндсэн хэрэгслийн самбар дээр байрлах Импортлох товчийг дарна уу:
Дараах сонголтууд байна:
CSV формат оруулах хайрцag доторх текстийг анхаарна уу:
Заавал бөглөх талбар: email
сонголтот салбар: firstname, lastname, blacklisted, language
Импортлох алхмууд
1) Импортлох файлаа сонгоод, түүнтэй холбоотой тохиргоог тодорхойлно уу.
2) CSV файлын шинж чанаруудыг харгалзуулна уу. Шинж чанарын өгөгдлийг оролцогчдын төв өгөгдлийн сан дахь одоо байгаа шинж чанарт эсвэл шинэ шинж чанар үүсгэн шинэ баганад импортлоно. Шинээр үүсгэсэн шинж чанар нь текстэн хайрцаг төрлийнх байх бөгөөд форматыг дараа нь өөрчилж болно.

Дээрх зураг дээр "New Age" нэртэй шинэ шинж чанар үүснэ. "Sex" шинж чанарын өгөгдлийг харгалзуулж, оролцогчдын төв өгөгдлийн сан дахь одоо байгаа "Sex" шинж чанар руу хуулсан.
3) Үргэлжлүүлэх товчийг дараад процесс дуустал хүлээнэ үү. Төгсгөлд товч хураангуй харагдана.

ОК дарснаар таныг оролцогчдын дэлгэц рүү шилжүүлж, шинээр импортолсон оролцогчдыг харуулна.
Хар жагсаалтын тохиргоо
Хар жагсаалтын тохиргоо товч нь Оролцогчдын төв өгөгдлийн сан хуудасны үндсэн хэрэгслийн самбар дээр байрладаг. Үүнийг дарахад дараах хуудас харагдана.

Дараах Тийм/Үгүй сонголтууд байна:
- Глобал талбар тохируулагдсан үед оролцогчийг одоогийн бүх судалгаанд хар жагсаалтад оруулах: Тийм гэж тохируулсан бол хар жагсаалтад орсон оролцогч(ид)-ыг ямар ч судалгаанд нэмэх боломжгүй.
- Глобал талбар тохируулагдсан үед оролцогчийг шинээр нэмсэн бүх судалгаанд хар жагсаалтад оруулах: Шинэ судалгаа үүсгэсэн үед харгалзах оролцогч(ид)-ыг тэдгээрт нэмэх боломжгүй (Тийм сонгосон бол). Гэхдээ өмнө нь үүсгэсэн судалгаануудад нэмэх боломжтой хэвээр байна.
- Хар жагсаалтад орсон оролцогчдыг судалгаанд нэмэхийг зөвшөөрөх: Оролцогч хар жагсаалтад орсон байсан ч түүнийг судалгаанд нэмэх боломжтой.
- Хар жагсаалтад орсон оролцогчдыг нуух: Оролцогчийг тодорхой хугацаанд нуугаад, дараа нь хар жагсаалтад орсон оролцогчдыг хуваалцсан бусад хэрэглэгчдэд харагдуулахад тустай функц.
- Глобал хар жагсаалтад орсон оролцогчдыг өгөгдлийн сангаас устгах: Тийм бол хар жагсаалтад орсон оролцогчдыг өгөгдлийн сангаас устгана.
- Оролцогч өөрийгөө хар жагсаалтаас гаргахыг зөвшөөрөх: Тийм бол оролцогчид LimeSurvey хэрэглэгчийн тусламжгүйгээр өөрсдийгөө хар жагсаалтаас гаргаж болно.
Шинж чанарууд
атрибут менежмент самбарт хандахын тулд CPDB үндсэн хуудасны үндсэн хэрэгслийн самбар дээр байрлах Шинж чанарууд товчийг дарна уу:

Атрибут менежмент нь текстэн хайрцаг, огноо, жагсаалтыг доош буулгах гэсэн гурван төрлийн шинж чанар нэмэх боломжийг олгодог. Шинэ шинж чанар нэмэхийн тулд цонхны баруун дээд хэсэгт байрлах Шинэ аттрибут нэмэх товчийг дарна уу:

Шинэ шинж чанар нэмэх үед дараах сонголтууд байна:
- Defaultname: Өөр англи нэр өгөөгүй тохиолдолд LimeSurvey шинж чанарыг нэрлэхдээ үүнийг ашиглана.
- атрибут төрөл: Шинж чанарын төрлүүдийн аль нэгийг сонгож болох бөгөөд засварлах үед тохирох интерфэйс харагдана.
- Энэ аттрибутыг самбарт харуулах уу?: Тийм эсвэл Үгүй байж болно. Энэ функц нь шинж чанар CPDB хүснэгтэд харагдах эсэхийг тодорхойлно. Үүнийг дараа нь шинж чанаруудын үндсэн хүснэгтэд байрлах Харагдах баганаас засаж болно.
- хэл: Хэрэв LimeSurvey-г defaultname-ийг шинж чанарын нэр болгон ашиглахгүй байлгахыг хүсвэл хүссэн нэрээ энд бичнэ үү. Шинж чанарын менежмент олон хэлний дэмжлэгтэй гэдгийг анхаарна уу. Хэлээ сонгосны дараа нэмэх тэмдэг дээр дарна уу. Англи/үндсэн хэлний доор шинэ талбар гарч ирнэ.
Өөрчлөлтөө хийсний дараа хадгалах товчийг дарна уу.
Шинж чанаруудын хүснэгтэд хоёр үйлдэл байна (үйлдэл баганыг хараарай):

Хэрэв та эхний дүрс тэмдэг дээр дарвал харилцах цонх гарч ирнэ. Энэ цонх нь сонгосон шинж чанарын үндсэн тохируулгыг агуулах бөгөөд та хэрэгцээндээ нийцүүлэн засах боломжтой.
Хүснэгтээс шинж чанарыг устгахын тулд засах товчийн хажууд байрлах улаан хогийн савны товчийг дарна уу. Устгах товчийг дарснаар шинж чанар төдийгүй CPDB дахь түүнтэй холбоотой утгууд мөн устгагдана.
Хэсэгийг шейр хийх
Хуваалцсан оролцогчдын хэсэг нь хуваалцсан оролцогчидтой холбоотой бүх мэдээллийг харуулдаг. Энэ хэсэг нь зөвхөн тухайн хэрэглэгчийн эзэмшдэг хуваалцсан оролцогчдыг харуулдгийг анхаарна уу.

Энэ хэсэгт дараах утгууд харагдана:
1) Овог
2) Нэр
3) Е-мэйл хаяг
4) Хуваалцсан хэрэглэгч
5) эзэмшигч
6) өдөр нэмсэн
7) Засаж болох уу?
Энэ мэдээлэл нь харах/эрэмбэлэх зорилготой. Хэрэглэгч зөвхөн Засаж болох уу? талбарыг засах боломжтой. Засаж болох уу? талбар нь тухайн оролцогчийг хуваалцсан хэрэглэгч засах эрхтэй эсэхийг тодорхойлох боломжийг олгоно. Нүдийг дарснаар AJAX дуудлага хийгдэж, өөрчлөлтүүд серверт хадгалагдана.
Оролцогчдыг экспортлох
Экспортлох функц нь Оролцогчдын төв өгөгдлийн сан хуудасны үндсэн хэрэгслийн самбарт байрлана:
CSV рүү экспортлохдоо экспортлохыг хүсч буй шинж чанаруудаа тэмдэглэхийг танаас хүсэх харилцах цонх гарч ирнэ.
Та дараахыг экспортлох боломжтой:
- Нэмэлт шинж чанаруудын үгүй
- Нэмэлт шинж чанаруудын бүгд
- Нэмэлт шинж чанаруудаас тодорхой нэгийг

Экспортлогдсон файлын формат нь CSV байна.
Шүүсэн оролцогчдыг экспортлох
Шүүсэн оролцогчдыг экспортлохын тулд эхлээд хайлтын шүүлтүүрийг ашиглана уу. Дараа нь үйлдэл баганын зүүн талд байрлах нүдийг дарж (шүүсэн бүх оролцогчийг сонгохын тулд) сонгоно. Дараа нь хүснэгтийн баруун доод хэсэгт байрлах Сонгогдсон оролцогч(ууд)... товчийг дарж экспортлох функцийг сонгоно уу. Ингэснээр зөвхөн шүүсэн оролцогчид экспортлогдоно.
Хайлтын шүүлтүүр
Хэрэв та өгөгдлийн сангаасаа хэрэглэгчдийг шүүхийг хүсвэл багана бүрийн гарчгийн доор байрлах хайлтын/унждаг жагсаалтын талбаруудыг ашиглана уу:

Хайлтын талбаруудад мэдээллээ оруулах эсвэл (боломжтой тохиолдолд) унждаг жагсаалтаас шүүлтийн дараа жагсаалтад гарч ирэхийг хүссэн оролцогчдоо сонгоно уу.
Нэмэлт мэдээлэл
Нэмэлт (техникийн) мэдээллийг Оролцогчдын төв мэдээллийн сан (Хэрэглэгчийн самбар) хөгжүүлэлт вики хуудаснаас үзнэ үү.
