Газрын зураг ашиглахад хэрэглэх (location_mapservice)
Тодорхойлолт
Хэрэв энэ сонголтыг идэвхжүүлбэл чөлөөт текстийн асуултын төрөл нь оролцогчдод текстэн хайрцаг биш газрын зураг харуулна (тэдгээрийг хамт ашиглах боломжгүй).
Боломжит сонголтууд
- Идэвхгүй (үндсэн)
- MapQuest-ээр дамжуулан OpenStreetMap
- Google газрын зураг

Хэрэв
Google газрын зураг сонголтыг сонгосон бөгөөд асуултыг
албадмал гэж тохируулсан бол оролцогч улаан цэгийг зөөх эсвэл өргөрөг/уртрагийн текстэн хайрцагт газарзүйн өгөгдлийг оруулах ёстой. Хэрэглэгч үндсэн утгууд дээр тулгуурлан "Дараах" товчийг дарах боломжгүй. Үүний тухай хэрэглэгчдэд асуултын текстэд урьдчилан анхааруулахыг тун зөвлөж байна.
Дэвшилтэт
MapQuest-ээр дамжуулан OpenStreetMap нь хайлтын талбарт
GeoNames-ийг ашигладаг (LimeSurvey-д зориулан үүсгэсэн хэрэглэгчээр). Хандалт тань хязгаарлагдаагүйг баталгаажуулах шаардлагатай бол эсвэл GeoNames API-г их ашигладаг бол хамгийн сайн шийдэл нь
GeoNames Webservices-ийг ашиглаж,
config.php файлдаа тохируулах явдал юм.