LimeSurvey-н импортлох функцийн хувилбарууд
From LimeSurvey Manual
Дараах хуудсанд LimeSurvey-н импортлох функцийн хувилбаруудыг танилцуулж байна.
Командын мөрийн хэрэгслээр импортлох
1.50-аас 1.92 хүртэлх хувилбарт судалгааг командын мөрөөс (эсвэл shell-ээс) импортлох боломжтой байсан. Энэ функцийг ашиглахын тулд танд shell-д хандах эрх байх ба PHP интерпретерийг скриптийг shell-ээр ажиллуулахыг зөвшөөрөхөөр тохируулсан байх шаардлагатай.
Импортлох судалгаа маш урт үед вэб хувилбар дээр хугацаа дуусах (timeout) асуудал гардаг бөгөөд энэ функц тэр үед хэрэгтэй.
Ашиглахын тулд shell дээр "limesurvey/admin" хавтас руу орж дараах командыг ажиллуулна уу:
php cmdline_importsurvey <File to import> [<user> <password>]
- <File to import>: таны импортлохыг хүссэн файл байх ёстой.
- <user>: судалгаа үүсгэх зөвшөөрөлтэй хэрэглэгч байх ёстой.
- <password>: тухайн хэрэглэгчийн нууц үг.
Параметрүүдийг харах шаардлагатай бол дараах командыг ажиллуулж болно:
php cmdline_importsurvey -h
RemoteControl API ашиглан импортлох
LimeSurvey хувилбар 2.0-оос эхлэн RemoteControl 2 API ашиглан судалгааны бүтцийг импортлох боломжтой.
Бусад аппликейшнээс судалгаа импортлох
Бусад аппликейшн эсвэл судалгааны үйлчилгээ үзүүлэгчээс судалгаа импортлох хүсэлт бидэнд байнга ирдэг. Асуудал нь SurveyMonkey зэрэг үйлчилгээ үзүүлэгчид таныг өөрсдийн системд түгжих явдал юм: тэднээс (жишээ нь SurveyMonkey-с) судалгааны бүтцийг экспортлох боломжгүй, зөвхөн хариултын өгөгдлийг л экспортлох боломжтой.